Нйислэлд АИ-92 шатахууны үнийг 100 төгрөгөөр буулгаж, 1360 төгрөгөөр худалдахаар болжээ

by Admin

Ашигт малтмал газрын тосны газраас шатахууны үнийн асуудлаар АМГТГ-ын дэд дарга Ц.Эрдэнэбаяр мэдээлж байна.  

Тэрбээр “Засгийн газрын 114 дүгээр тогтоолд гадаад зах зээл дээрх газрын тосны үнэ буурсантай холбоотойгоор бүх төрлийн шатахууны үнийг 300-400 төгрөгөөр буулгах, цаашид урт хугацаанд үнийг тогтвортой байлгах тогтоол гарсан. Уг тогтоолыг хэрэгжүүлэхийн тулд АИ-92 бензины үнийг найман сарын хугацаанд тогтвортой байлгах ажлыг хийж гүйцэтгэж байна. Өчигдрөөс эхлээд авто бензин, дизелийн түлшний жижиглэнгийн үнэ бууж эхэлсэн.

Тавдугаар сарын 23-ны өдөр шатахууны үнэ дахин буурлаа. Тодруулбал,  

  • А-80 авто бензин 50 төгрөгөөр
  • АИ-92 авто бензин 80-100 төгрөгөөр  
  • Аи-95 авто бензин 200 төгрөгөөр
  • Дизелийн түлш 160 төгрөг буюу нийт дүнгээр А-80 авто бензин 380 төгрөг, Аи-92 автобензин 475 төгрөг, Аи-95 автобензин 440 төгрөг, дизелийн түлш 590 төгрөгөөр тус тус буурчээ.

ХАРИН ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР НИЙСЛЭЛД ЖИЖИГЛЭНГИЙН БОРЛУУЛАЛТЫН ДУНДАЖ ҮНЭ

  •  А-80 авто бензин-1,350 төгрөг 
  • Аи-92 авто бензин – 1,360 төгрөг
  • Аи-95 авто бензин 1,800 төгрөг
  • Дизель түлшний дундаж үнэ 1990 төгрөг болсон гэв.  

You may also like

Leave a Comment