Тээвэрчид суулт хийж зам хаажээ

by Admin

2021.03.13 ний өдөр Ульгансар, Тэнгри Транс ,Сантээвэр, Баянговь компаниуд жолооч нарынхаа тээврийн хөлсийг дураар нэмж хасдаг асуудалд эсэргүүцэл илэрхийлж 300 орчим тээвэрчид ачилтад орохгүй зогсолт хийж эхэлсэн ба тэг зогсолт 4 дөх өдрөө үргэлжилж байна. 

Дээрх компаниуд жолооч нартаа ажлын хувцас , олгодоггүй кэмп байр амрах нөхцөлөөр хангадаггүй. Жолооч нар нь тонн жингийн хөлснөөсөө бүх зардал зүйлээ өөрсдөө дааж амьдардаг . Гэтэл өөрийн кэмп амрах байртай, ажилчдаа ажлын хувцас өгдөг, хоол хүнсээр хангадаг Санхай зэрэг компанитай харьцуулсан жишгээр тонн жинг тооцон тээврийн хөлсийг нь бууруулан тооцон өгөх гэж байгаа төдийгүй тээвэрчдийн үнлсэн цалинг олгохгүй байгааг тээвэрчид эсэргүүцэж байгаа нь хөдөлмөрийн тухай хуулийн тодорхой заалтуудад заагдсан эрхүүдээ хамгаалж өнөөдөр буюу 2021 оны 03 дугаар сар 17 ний өдрөөс Цагаан хад суурингийн Оюутолгой уулзвар орчимд зам хааж суулт хийж эхэлжээ

https://www.facebook.com/112135383635295/videos/1604653223068944
Эх сурвалж: БЗҮХ

You may also like

Leave a Comment