Баянгол, Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг 83 сүм, хийдэд мэдэгдэл хүргүүлжээ

by Admin

Томуу, томуу төст өвчний өвчлөл болон дэлхийн улс орнуудад хурдацтай тархаж буй шинэ коронавирус халдварт /COVID-19/ өвчний тархалт буурахгүй, өргөн хүрээнд дэгдэж байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2020 оны хоёрдугаар сарын 26-ны өдрийн А/223 тоот захирамжийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд Баянзүрх, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг шашны байгууллага, сүм, хийдийн удирдлагуудад мэдэгдэл хүргүүллээ. 

Тодруулбал, 2020 оны гуравдугаар сарын 30-ны өдрийг дуустал үйл ажиллагааг түр зогсоох тухай Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2020 оны хоёрдугаар сарын 27-ны өдрийн 02-01/772 тоот мэдэгдлийг нийт 83 сүм, хийдийн удирдлагад хүргүүлжээ. Хяналт шалгалт үргэлжилж байна. 

You may also like

Leave a Comment