Caakmedee

Пара жүдочид Азийн аваргаас хос алтан медаль зүүв

  • Спорт
  • 2023/05/03

Пара жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Казахстаны Астана хотод боллоо. Манай улсаас Монголын пара жүдогийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, ОУХМ Б.Нарантуяа нарын удирдлага дор 5 тамирчин эх орноо төлөөлөн оролцсноос хоёр алтан медаль хүртлээ. Эрэгтэйчүүдийн “J1” ангиллын 90 кг-ын жинд Д.Ганбат, эмэгтэйчүүдийн “J1” ангиллын -70 кг-д өнгөрсөн жилийн ДАШТ-ий мөнгөн медальт Л.Туруунаа нар алтан медаль хүртэж Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүлэв.
Астанагийн татамид Энэтхэг, Иран, Япон, Казахстан, Кыргызстан, БНСУ, Монгол, Тайланд, Тайвань, Узбекистан, Индонези гэсэн 11 орны жүдочид өрсөлдсөн. Сонирхуулахад, Монголын пара жүдогийн холбооны ерөнхийлөгчөөр "Шинэсэгэ Мед" компанийн захирал Ц.Жадамбаа 2022 оноос хойш ажиллаж байна.
Эх сурвалж: MGL SPORT
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу