Монгол Улсын ҮХНӨ оруулж УИХ-ын гишүүдийн тоог 152 болгох асуудал яригдаж байгаа. Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар энэ тал дээр өөрийн байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр, "Ихэнх иргэд эсрэг байр суурьтай байна. Гишүүдийн тоог олон болгоно гэхээс илүү нэг гишүүнд байгаа эрх мэдлийг яаж задлах вэ? гэдэг нь чухал юм. Одоо байгаа 76 гишүүний эрх мэдэл маш их байна. Тэгэхээр тэр эрх мэдлийг багасгаж, задлах хэрэгтэй.
Хэрвээ ингэхгүйгээр сонгууль хийвэл нүүрсний хулгайгаар Т.Аюурсайхан баригдлаа гэхэд хүнээ сольж байгаагаас бодлого бол өөрчлөгдөхгүй. Дараагийн хүнээ оруулж ирээд л 10, 20 тэрбум төгрөгөө тойрогтоо цацаад гарч ирсээр байх болно.
Үнэн ба зөв намын хувьд ирэх сонгуульд солиотой сөрөг хүчин байгуулахын төлөө оролцоно. Манай ард түмэн төрийг хянах хяналт хэрэгтэй байна. Цалингаа нэмүүлье гэхэд дагаад гудамжинд хамт жагсдаг. Ард түмэн зовлонтой байна гэвэл дуу хоолойг нь ордон дотор оруулаад орилж чаддаг ийм сөрөг хүчинг байгуулахын төлөө үнэн ба зөв нам оролцоно" гэв.