Caakmedee

"Хатан хишиг үндэс" ХХК аюулгүй байдлаа хангаагүйгээс дүү минь 15 давхраас унаж, хүнд гэмтсэн"

  • Онцлох мэдээ / Видео
  • 2023/05/11

“Хатан хишиг үндэс” ХХК-ийн барьж буй “Energy residence luxury” хотхоны барилга дээр байхдаа 15 давхраас унаж, хүнд гэмтсэн 30 настай настай залуугийн эгч өнөөдөр /2023.05.10/ АТГ-ын гадна мэдээлэл хийлээ. 
Тэрээр дээрх хэргийг хуулийн хүрээнд шалгахгүй, ажилчны хохирлыг барагдуулахгүй байгаа талаар мэдээлэл өгсөн юм. Тухайн осол  2022 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдөр гарчээ.

Энэ талаар хохиоргчийн эгч “Дүү маань “Хатан хишиг үндэс” ХХК-ийн барьж байгаа 16 давхар барилгын 15 давхраас унасан. Техникийн давхраас агааржуулалтын хоолойгоор 10 давхар хүртэл унаж, тархиндаа хүнд гэмтэл авсан. Эхний ээлжинд ГССҮТ дээр хагалгаанд орж, амь насыг аварч чадсан.
Өнөөдөр хэрэг нь шийдэгдээгүй байхад хүний эрүүл мэндээрээ хохирчихоод байхад тухайн барилга үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна.
Тархиндаа хүнд гэмтэл авсан. Тухайн үедээ элэг, уушгины бяцралтай гэж байсан. Тэр нь удаан хугацааны явцад нөхөгддөг гэдгийг эмч нар хэлсэн. Тархины хувьд Монголд боломжгүй юм байна. Солонгосын хэд хэдэн эмнэлэгт хандсан ч одоогор хариу ирээгүй байна.
“Хатан хишиг үндэс” ХХК, "Содон хийц” ХХК хоорондоо хөдөлмөрийн гэрээ байгуулсан мөртөө ажилтныхаа хөдөлмөр хамгааллын тал дээр юу ч тусгаагүй. Уг нь эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа ажлын байранд цалингийн дундаж хэмжээгээр 36 сар хүртэлх хугацаагаар даатгуулах ёстой. Үүнийг яагаад үүнийг хийгээгүй “Содон хийц” компаниас асуухад “Бид марчихсан байна лээ” гэж хэлсэн.
Одоо хэрэг нь Хан-Уул дүүргийн хоёрдугаар хэлтэс дээр шалгагдаад явж байна. Уг нь аль эрт шүүхийн байгууллагад шилжих ёстой баймаар. Гэтэл одоо болтол шийдэгдээгүй байна.
Эрүүл мэндийн сангаас хөнгөлөлт үзүүлдэг өндөр өртөгтэй хагалгаанд тархины хагалгаа ордог. Хагалгаанд 6 сая орчим төгрөг ордог юм билээ. Үүнийг тухайн үед “Хатан хишиг үндэс” ХХК гаргаж өгсөн. Тэрнээс өөрөөр ямар нэгэн юм өгөөгүй. Тухайн компани хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангасан бол миний дүү тэгж унахгүй байсан. Агааржуулалтын хоолойг зөвхөн хөөсөнцрөөр бөглөсөн байсан. Тэр хяналтыг “Хатан хишиг үндэс” ХХК-ийн н.Болор-Эрдэнэ тавих ёстой байсан.
Анх бидэнд “эмчилгээний асуудал дээр та нар санаа зоволтгүй. Бидний 100 хувь буруу” гээд алгаа хавсарч мөргөх нь холгүй гуйж байсан. Одоо болохоор тийм зүйл яриагүй гэж байгаа” гэв.

скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу