Caakmedee

Олон улсын циркчдийн А зэрэглэлийн наадамд амжилт үзүүлсэн найман жүжигчинд ₮34 саяыг олгох шийдвэр гарчээ

  • Соёл урлаг
  • 2023/05/18

Монакогийн Вант Улсын Монте Карло хотод зохион байгуулагддаг “Festival International du Cirque de Monte-Carlo” 45 дахь удаагийн тэмцээнд манай улсын жүжигчид бахдам амжилт гаргасан.
Тодруулбал, олон улсын циркийн жүжигчдийн А зэрэглэлийн тэмцээнд эх орноо төлөөлөн Монгол циркийн хөгжлийн төвийн жүжигчид "Mystery of Gentlemen" үзүүлбэрээр оролцсон билээ. 
Энэхүү тэмцээнээс монголын циркчид хүрэл цом хүртээд байв. Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар уг тэмцээнд оролцсон найман жүжигчинд 34 сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор шийдвэрлэжээ. 
"Монте Карло 45" дэлхийн циркчдийн их наадмын хүрэл цомын эзэд: 
  1. Тулгын Учрал
  2. Ариунбуянгийн Амартүвшин
  3. Ганбатын Анхбат
  4. Нэмэхбаатарын Баянбилэг
  5. Баттөрийн Дөлгөөн
  6. Нэргүйн Эрдэнэ
  7. Баатархүүгийн Мөнхсайхан
  8. Өлзийгийн Сэлэнгэ
Циркийн жүжигчид төдийгүй үзэгчид хүсэн хүлээдэг уг тэмцээн КОВИД-19-ийн улмаас хоёр жил завсарлаж, энэ жил зохион байгуулагдсан юм. 
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу