Caakmedee

Зайсангийн шинэ гүүр ашиглалтад орсноор хоногт 35,000 тээврийн хэрэгсэл зорчдог болно

  • Нийгэм / Мэдээ мэдээлэл
  • 2023/05/24

Зайсангийн шинэ гүүр ашиглалтад орсноор хоногт 35,000 тээврийн хэрэгсэл зорчдог болно

 

Зайсангийн төмөр бетон гүүрний өргөтгөл, шинэчлэлийн ажил үргэлжилж байна. Хуучин гүүрний баруун талд шинээр баригдаж буй 225 метр урт гүүрний барилгын ажил өнгөрсөн оны есдүгээр сард эхэлсэн бөгөөд одоогоор хоёроос арваннэгдүгээр тулгуурын ажил бүрэн дуусжээ. 24 метр урттай, хүчитгэсэн 40 дам нурууг тавьж, дөрвөөс аравдугаар тулгуурын дам нурууг байрлуулж байна.

Харин хуучин гүүрний хувьд инженерийн шугам сүлжээг шилжүүлэх ажлын тодотгосон зураг төслийн ажил дуусаж, газрын эзэмшигчтэй зөвшилцөж эхэлжээ.

"ЗМЗ" ХХК-ийн ерөнхий инженер Т.Баярмаа "Зайсангийн шинэ, хуучин хоёр гүүрний бүтээн байгуулалтын гүйцэтгэл одоогоор 47 хувьтай байна. Шинэ гүүрний ажлын явц 85 хувьтай байгаа. Дулаан, бохирын шугамын асуудал шийдэгдээд бүтээн байгуулалт саадгүй үргэлжилбэл ирэх арванхоёрдугаар сард хөдөлгөөнийг нээнэ" хэмээн хэллээ.

Зайсангийн гүүрээр хоногт 16,000 тээврийн хэрэгсэл нэвтэрдэг байна. Шинэ гүүр ашиглалтад орсноор хоногт 35,000 тээврийн хэрэгсэл зорчдог болж, замын нэвтрүүлэх чадвар 20 хувиар нэмэгдэн, Богд уул болон Чингисийн өргөн чөлөөний хөдөлгөөний эрчмийг 10 хувиар сайжруулах аж.

скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу