Европын Холбооноос "Meta" компанид мэдээллийн аюулгүй байдлын асуудлаар түүхэн өндөр дүн болох 1.2 тэрбум еврогийн торгууль ногдууллаа.
Тус байгууллагаас Meta компанийг нь хэрэглэгчийн хувийн мэдээллийг АНУ-ын аюулгүй байдлын албадаас хамгаалах шаардлагыг биелүүлээгүй гэж үзсэн байна. Мөн тус компанид алдаагаа засаж, хэрэглэгчийн мэдээллийг хамгаалах 5 сарын хугацаа өгчээ.
Сошиал сүлжээний томоохон компани "Meta" Ирландын дата аюулгүй байдлын хорооны санаачлан гаргасан энэхүү шийдвэрийг "Алдаатай, үндэслэлгүй" хэмээн үзэж, давж заалдахаа мэдэгдээд байна.
Эх сухрвалж: Bloomberg