Caakmedee

Кирибаяма нэг давахад ОЗЭКИ болно

  • Спорт / Мэдээ мэдээлэл
  • 2023/05/26

Кирибаяма нэг давахад ОЗЭКИ болно
Мэргэжлийн сүмо бөхийн Зуны тэмцээн Токио хотод үргэлжилж байна. Энэ тэмцээний гол онцлог нь манай сэкивакэ Кирибаяма озэки цол хүртэх эсэх байгаа. Өчигдөр Кирибаяма Хирадоүмиг ёрикири мэхээр ялж, ес дэх даваагаа авлаа.

Башё эхлэхээс өмнө холбооноос түүнд 10 давах болзол тавьсан байсан. Одоо нэг давахад л озэки цолтон болно гэсэн үг. Барилдааны дараа Кирибаяма “Эвгүй байдалд орох шахсан ч урагш дайрч чадлаа. Сүүлийн хэдэн өдрийн барилдаандаа анхааралтай барилдана” гэж ярьсан байна.

Кирибаяма комүсүби дээр 11 даваа, сэкивакэ дээр 12 давж түрүүлсэн. Озэки цол олгох гол нөхцөл болох сүүлийн 3 башёд 33 давах болзлыг биелүүлэхэд ганц даваа үлдлээ. Нэг ёкозүна, нэг озэкитай өнөөгийн сүмо бөхөд шинэ арслан үнэхээр хэрэгтэй байгаа билээ.

скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу