Caakmedee

Х.Нямбаатар сайд аа, орлогоо олон нийтийн халааснаас дээрэмдсээр байх уу

  • Онцлох мэдээ / Улс төр
  • 2023/06/09

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар сүүлийн үед “Шувуу” ажиллагааны үйл явцыг танилцуулж олон нийтээс оноо цуглуулсаар яваа. Гэхдээ түүний удирдлага, харьяанд байдаг байгууллагууд ар хударгаар нь олон нийтийг хясан боогдуулж, төсвийн орлогоо бүрдүүлэхийн тулд бүдүүлэг маягийн дээрэм хийж байна.
Тодруулбал, дүүргүүдийн Иргэний бүртгэлийн хэлтсүүд иргэдэд энгийн гадаад паспортны нөөц байхгүй гэх тайлбар хийж байна. Харин оронд нь чиптэй буюу 82500 төгрөгийн паспорт ав гэх тулгалт хийх боллоо. Үүнийгээ өөрсдөө тулгалт биш санал болгосон гэж байгаа юм.
Харин нөгөө талд УБЕГ-аас энгийн гадаад паспортны нөөц хангалттай байгаа, иргэдийн өөрсдийнх нь л сонголт гэх тайлбарыг өгдөг.
Үнэндээ хоёр паспортны үнэ хоёр дахин зөрүүтэй. Энгийнх нь 40.000, чиптэй нь 82500. Тэгэхээр иргэд энгийнийг сонгоно.
Мөн ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар анх чиптэй гадаад паспорт хэрэглээнд нэвтрүүллээ гэх үедээ “Энгийн гадаад паспортыг ч хэрэглээнд байлгасаар аажимдаа хална.” гэж тайлбарлаж байсан учраас иргэдэд сонгох эрх нь нээлттэй байх ёстой.
Гэтэл улсын бүртгэлийн газрынхан чиптэй, арай илүү үнэтэй гадаад паспортыг иргэдэд “шахаж” байгаа нь орлого бүрдүүлэлтээ хийх гэсэн арга гэж ойлгогдож байгаа юм. УБЕГ-ын хувьд 2023 оны төсөв бүрдүүлэлтэд 20 тэрбум төгрөгийн орлого “олж өгөх” үүрэгтэй. Үүндээ хүрэхийн тулд бас иргэдийн халаас руу гараа дүрж байна.

https://erennews.mn/article/60408
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу