Caakmedee

Алимны дарсанд хордсон 30 гаруй хүн АМИА АЛДЖЭЭ

  • Дэлхийд / Мэдээ мэдээлэл
  • 2023/06/13

ОХУ-ын хэд хэдэн мужид алимны дарсанд хүмүүс хордож, амиа алдсан хүний тоо 30 гаруй болжээ.
Амиа алдсан хүмүүс Нижегород, Самара, Ульяновск мужийнх аж. “Мистер сидр” гэх дарсыг Самара мужид үйлдвэрлэсэн байсан бөгөөд тус ундааг худалдаанаас татжээ. “Мистер сидр” дарсыг үйлдвэрлэсэн бизнес эрхлэгчийг баривчилсан байна. Уг хэрэгт эрүү үүсгэн шалгаж байгаа юм.
“Мистер сидр” дарсанд хордсон хүмүүсийн тоо ОХУ-д нийт 101 болсон талаар хойд хөршийн хэвлэлүүд мэдээлж байна. Олон хүн сэхээнд байгаа аж.
Ульяновск, Самара, Нижегород, Пенза муж болон Удмуртын бүгд найрамдах улс, Бүгд найрамдах Чуваш улсад иргэд дээрх ундаанд хорджээ.
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу