Caakmedee

АНУ, Япон, Энэтхэг, Хятадын төлөөлөгчид Украины асуудлаар зөвлөлдөхөөр төлөвлөж байна

  • Дэлхийд / Мэдээ мэдээлэл
  • 2023/06/23

АНУ, Япон, Энэтхэг, Хятадын төлөөлөгчид Украины асуудлаар зөвлөлдөхөөр төлөвлөж байна

 

АНУ, Япон, Энэтхэг, Хятад, Украины төлөөлөгчид Оросын эсрэг хориг арга хэмжээнд нэгдээгүй өөр хэд хэдэн улсыг урьж, ойрын хугацаанд Украины асуудлаар өргөн хүрээнд зөвлөлдөхөөр төлөвлөж байна. Энэ тухай баасан гарагт "Nikkei" сонин Японы Засгийн газрын эх сурвалжаас эш татан мэдээлэв. Уулзалтыг Копенгагенд хийх ёстой гэж тус сонинд тэмдэглэжээ. Гэхдээ хэзээ зохион байгуулагдах нь тодорхойгүй байна. Зөвлөлдөх уулзалтад Японы Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Акиба Такэо, АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан нар оролцох аж.

 

Одоо уг уулзалтад Саудын Араб, ӨАБНУ, Бразил, Турк зэрэг орны төлөөлөгчдийг урих асуудлыг хэлэлцэж байна. Талууд Украины мөргөлдөөнийг зогсоох арга зам, өнөөгийн нөхцөлд төвийг сахисан байр суурь баримталж байгаа улс орнуудтай хамтран ажиллах боломжийг хэлэлцэх төлөвтэй байна.

скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу