Өмнөд Солонгосын “Инчён” нисэх буудлын цагдаагийн хэлтсийн мэдээлснээр, зургаадугаар сарын 22-ны өдрийн 10:40 цагийн орчимд “Инчён” нисэх буудлын тусламжийн албанд "Би Сидней рүү нисэх онгоцонд тэсрэх бөмбөг авч явах гэж байна" гэж заналхийлсэн дуудлага иржээ.
“Инчён” олон улсын нисэх онгоцны буудлын зүгээс мэдээлэл ирсний дараа дуудлагын мөрөөр шалгахад дуудлага өгсөн хүн Монголоос ирсэн болохыг тогтоожээ.
Улмаар Интерполоос олон улсад хамтран ажиллах хүсэлт тавьж, Монгол Улсын Цагдаагийн ерөнхий газартай мэдээлэл солилцсоноор Монгол Улсын иргэн А (12 настай), Б (13 настай) нар айлган сүрдүүлсэн утсаар ярьсан болохыг цагдаагийн байгууллагаас тогтоосон байна.
Хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд холбогдох хууль, журмын дагуу насанд хүрээгүй хүүхдүүд болох А, Б нарын оронд эцэг, эхэд нь дэг журам зөрчсөн гэх үндэслэлээр хариуцлага хүлээлгэх асуудлыг ярьж байгаа ажээ.
Эх сурвалж: SBS news