Москвад 1938 онд Фрунзын нэрэмжит цэргийн академийг амжилттай төгсөж, хошууч цолоор шагнагджээ. 1938-1940 онд 115-р морьт хорооны захирагч, 1940 оны 10-р сарын 25-наас 1941 оны 4-р сард цэргийн нисэх хүчний академид суралцаж, дараа нь Серпуховын цэргийн нисэхийн сургуулийг төгсөж нисгэгч болсон байна.
1941 оны 10-р сарын 19-нд Баасан Бадьминович Городовиковын захирсан партизаны морьт хороо Крымд фашистуудтай амжилттай тулалдсан учир хурандаа цол, ЗХУ-ын Улаан тугын одонгоор шагнагдсан байна.
Крымд тулалдаж байсан Германы 11-р армийн захирагч Манштайн Гитлерт бичсэн рапортдаа: "Монгол гаралтай офицерээр удирдуулсан зөвлөлтийн 48-р дивизийн үлдэгдэл манай цэргийн ангиудад өдөржин амар заяа өгөхгүй байна" гэж бичсэн байдаг. Баасан Городовиков партизаны дайнд монголчуудын уламжлалт тактикыг амжилттай хэрэглэсэн гэдэг.
1942 онд Украйны боом хот Севастополийг хамгаалсных нь төлөө медалаар шагнажээ. 1944 онд түүнийг Белорусын фронтын 5-р армийн 184-р буудлагын дивизийн захирагчаар томилсон юм. Белорусын нутагт 1944 оноос эхэлсэн давшилтын "Багратион" операцид хошууч генерал Городовиковын 184-р дивиз амжилттай оролцож, Витебском орчим Германы 206-р явган дивизийн ухрах замыг хааж, 3000 гаруй цэрэг офицерийг даргатай нь олзлон дивизийг нь устгажээ.
Түүний удирдсан цэрэг 1944 оны 4 р сарын 17 нд хамгийн түрүүн ЗХУ ын хилд хүрсэн ба үүнтэй холбоотойгоор ЗХУ ын баатар цол болон Лениний одонгоор 1945 оны 4 сарын 19 нд шагнажээ.
1944 оны 10 р сарын 15 нд белоруссын 3 р фронт дорнод прусс буюу германы хил дагуу дайралтаа эхэлсэн бөгөөд түүний удирдсан 184 р дивиз дайсаны хүчтэй бэхлэлтэнд үндсэн цохилтыг өгч анх удаа дорнод прусс буюу германы нутаг дэвсгэрт хөл тавьжээ. ингээд Ширвиндт хотод буюу германы нутаг дэвсгэрт ЗХУ ын цэргийн анхны ялалтын парад болсон ба парадыг генерал Басан Городовиков хүлээн авсан билээ.
Тэрбээр хамгийн анх ЗХУ ын хилд хүрсэн, хамгийн анх Германы нутагт хөл тавьсан, хамгийн анхны ЗХУ ын ялалтын парадыг хүлээн авсан Монгол жанжин билээ.
Дэлхийн 2-р дайнд Баасан Городовиковын байгуулсан гавъ-яаг үнэлж 1945 оны 4-р сарын 19-нд ЗХУ-ын Баатар цол, 4 удаа Лениний одонгоор, 4 удаа Байлдааны гавъяаны улаан тугийн одон, Суворовын 2-р зэргийн одон, Кутузовын 2-р зэргийн одон болон бусад олон одон медалиар шагнасан байдаг.
Тэрээр 1944 оны 12-р сард хүндээр шархдаж, Москвад эмчүүлж байгаад 1945 оны 2-р сараас 184-р буудлагын дивизийн захирагчийн үүрэгт ажилдаа дахин орсон байна.
Дайны дараа Баасан Городовиков Брест, дараа нь Южно-Сахалинскд томилогдон ажиллаж байгаад 1955 онд жанжин штабын академи төгсөж, 8-р армийн цэргийн зөвлөлийн гишүүн болсон байна. 1960 оноос Прикарпат орчмын цэргийн тойргийн командлагчаар ажиллаж байгаад ЗХУ-ын коммунист намын шийдвэрээр Халимаг улсын коммунист намын хорооны 2-р нарийн бичгийн даргаар томилогдон очжээ.
Тэр үед Сибирт цөлөгдөн хэлмэгдсэн халимагууд цагаатгагдан төрөлх нутагтаа буцан ирж байлаа. Дайнд балгас болон сүйдсэн тосгон, Элст хот тэднийг угтжээ. Баасан Городовиковын үед Халимагийн эдийн засаг сэргэн хөрөнгө оруулалтын хэмжээ эрс өсөж, байшин үйлдвэрлэх комбинат, тоосго, керамзитын үйлдвэр, мах комбинат, Чограйн усан сан, Каспийн машин үйлдвэрлэх завод зэрэг үйлдвэр аж ахуйн газрууд ихээр бий болж Элстэй хотод нисэх онгоцны буудал, төмөр зам, засмал замтай болсон нь ЗХУ-д байгуулсан түүний гавъяа нэр хүндтэй нь шууд холбоотой гэж хэлж болно.
Эх сурвалж - Battur Ganbaatar