Caakmedee

Нүүрсний хулгайд нэр холбогдсон Т.Аюурсайхан нарыг шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг хойшиллоо

  • Улс төр
  • 2023/08/30

Нүүрсний хулгайд нэр холбогдсон Т.Аюурсайхан нарыг шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг хойшиллоо

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2023.08.30/ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг боллоо. 

Шүүгдэгч Т.Түвшинбаатарын өмгөөлөгч "Хуралдаанд биечлэн оролцох боломжгүй. Хурал давхацсан тул хурлыг хойшлуулж өгнө үү" гэсэн хүсэлт гаргасан. Тэрхүү хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хүлээж авч, хурлыг хойшлууллаа.

Сануулахад, ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан нарыг нүүрсний хулгайн хэрэгт яллагдагчаар татан, хэргийг нь шүүхэд шилжүүлээд байгаа юм. 

скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу