Caakmedee

Францад нэг удаагийн электрон тамхийг хориглоно

  • Дэлхийд
  • 2023/09/04

Францад нэг удаагийн электрон тамхийг хориглоно

 

Францын эрх баригчид нэг удаагийн электрон тамхийг хориглохоор төлөвлөж байгааг Ерөнхий сайд Элизабет Борн мэдэгдлээ.  "Бид тамхины хамаарал донтолттой тэмцэх шинэ төлөвлөгөөг танилцуулахаар төлөвлөж байгаа бөгөөд "puff" гэж нэрлэдэг нэг удаагийн электрон тамхи татахыг хориглоно" гэж Э.Борн “RTL” телевизийн сувгаар мэдэгджээ. Түүний хэлснээр, энэ тамхи нь "залуусын дунд муу зуршил үүсгэж байгаа аж". 

Ийм электрон тамхийг 0-20 мг/мл хүртэл никотин агуулсан шингэнээр үйлдвэрийн аргаар дүүргэдэг байна.  "Электрон тамхинд никотин байдаггүй гэж ярьдаг боловч залуусын дунд тамхи татах зуршлыг бий болгож байна. Үүнийг зогсоох ёстой" гэж Засгийн газрын тэргүүн хэлжээ.

Францын Эрүүл мэндийн сайд Франсуа Борн электрон тамхийг хориглох тухай хэлэлцүүлгийг энэ оны тавдугаар сард эхлүүлжээ. Электрон тамхины төхөөрөмжийг хуванцраар хийдэг тул байгаль орчинд хортой, мөн тэдгээрийн батарейд агуулагдах литийг дахин боловсруулах боломжгүй гэдгийг тэрбээр онцолж байв.

скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу