Caakmedee

ОХУ-ын ихэнх нутагт бүс нутгийн сонгууль дууслаа

  • Дэлхийд / Мэдээ мэдээлэл
  • 2023/09/11

ОХУ-ын ихэнх нутагт бүс нутгийн сонгууль дууслаа

 

Есдүгээр сарын 8-10-ны өдрүүдэд ОХУ-д бүс нутгийн сонгууль болж, парламентын депутатууд, амбан захирагч нар болон бүс нутгийн захиргааны бусад байгууллагын дээд удирдлагуудыг сонголоо. Тус улсын 21 бүс нутагт удирдах албан тушаалтнуудыг сонгожээ. Үүнээс гадна, нэг мандаттай сонгуулийн тойрогт дөрвөн сул суудалд Төрийн Думын депутатуудын нөхөн сонгууль явагдлаа. Москвад Троицкийн болон Шинэ Москвагийн засаг захиргааны тойрогт хамаарах 13 хотын дарга, орлогч нарыг сонгов. Санал хураалт мөн ОХУ-д эзлэгдсэн Украины нутаг дэвсгэрт явагдаж, бүс нутгийн парламентын депутатуудийг сонгосон байна. Энэ сонгуулийн дүнг Украин ч, Барууны орнууд ч хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж, эзлэгдсэн нутаг дэвсгэрт сонгууль явуулах нь хууль бус гэж үзэж байна. 

 

Нийслэл Москва хотын захирагчийн сонгуулийн урьдчилсан дүнгээр тус хотын одоогийн дарга Сергей Собянин хоёр сая гаруй санал авч, яллаа гэж РИА Новости агентлаг ОХУ-ын нутаг дэвсгэрийн менежментийг сайжруулах, ухаалаг төслүүдийг хөгжүүлэх газрын дарга Артем Костырко мэдэгдсэнийг эш татан уламжилсан байна. Бүс нутгийн сонгуулийн урьдчилсан дүнгээр одоогийн захирагч нар сонгуульд тэргүүлж байгаа бол “Нэгдмэл Орос” нам үнэмлэхүй олонх болж байна. ОХУ-ын бүс нутгуудаас Бүгд Найрамдах Хакас Улсад одоогийн захирагч Валентин Коновалов Коммунист Намыг төлөөлдөг. Тэрбээр урьдчилсан дүнгээр 61.45 хувийн саналаар тэргүүлж байна. Коммунист намынхан мөн тус бүгд найрамдах улсын Дээд зөвлөлийн сонгуульд тэргүүлж байгаа бөгөөд саналын хуудсын 13.39 хувийг тоолж дууссаны дараах байдлаар Коммунист нам 37.24 хувь, “Нэгдмэл Орос” нам 36.23 хувийн санал авчээ. 

скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу