Caakmedee

МАН-ын бүлэг эвлэрч, Г.Занданшатарыг УИХ-ын даргад 100 хувь дэмжлээ

  • Улс төр
  • 2019/02/01
МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдаж дуусаад хэлэлцсэн асуудлын хүрээнд мэдээлэл хийлээ. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Г.Занданшатарыг УИХ-ын даргад нэр дэвшүүлэхийг дэмжжээ.
Удирдах зөвлөлийн хуралдааны үеэр МАН-ын дарга У.Хүрэлсүх УИХ-ын даргад Г.Занданшатар гишүүнийг нэр дэвшүүлсэн байна. Уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, дээрх асуудлыг хэлэлцэх юм.
Удирдах зөвлөлийн хуралдааны дараа Г.Занданшатар гишүүн, “УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага. Ард түмэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, УИХ-аас эхлээд Засгийн газрын гишүүд, төрийн албаны сахилга батыг бэхжүүлэхийг хүсч байна. Энэ асуудлыг шийдвэрлэх нь төрийн эрх барих дээд байгууллагын өмнө тулгамдсан асуудал юм” гэлээ.
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу