Caakmedee

ХЭҮК Дорноговь аймагт ажиллажээ

  • Улс төр
  • 2023/10/10

ХЭҮК Дорноговь аймагт ажиллажээ

 

УИХ-ын тогтоолын хэрэгжилт, холбогдох хууль тогтоомжийг орон нутагт хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлыг сонсох, хүүхэд хамгааллын чиг үүрэг хэрэгжүүлдэг төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцах, мэдээлэл солилцох зорилгоор Хүний эрхийн үндэсний Комиссын гишүүн Б.Энхболдоор ахлуулсан ажлын хэсэг 2023 оны аравдугаар сарын 6-8-ны өдрүүдэд Дорноговь аймагт ажиллалаа.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Дорноговь аймгийн Засаг дарга, Гэр бүл, хүүхэд, залуучууд хөгжлийн газар, Цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх хэлтэс, багийн Засаг дарга нар, Сайншанд сумын хүүхэд хамгааллын хамтарсан баг, нийгмийн ажилтан зэрэг хүүхэд хамгаалал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүх төрийн байгууллагын төлөөллийг оролцуулсан мэдээлэл солилцох уулзалт зохион байгууллаа.

 

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Дорноговь аймгийн Засаг дарга, Гэр бүл, хүүхэд, залуучууд хөгжлийн газар, Цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх хэлтэс, багийн Засаг дарга нар, Сайншанд сумын хүүхэд хамгааллын хамтарсан баг, нийгмийн ажилтан зэрэг хүүхэд хамгаалал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүх төрийн байгууллагын төлөөллийг оролцуулсан мэдээлэл солилцох уулзалт зохион байгууллаа.

Дээрх уулзалтаар Дорноговь аймаг дахь хүүхэд хамгаалал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, Хүүхэд хамгааллын хамтарсан баг, Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны үйл ажиллагааны зохион байгуулалт, холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын хэрэгжилт, төсөв санхүүжилт, дотуур байр, сургуулийн орчин дахь хүүхэд хамгааллын нөхцөл байдал зэрэг хүүхэд хамгаалах үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлаар талууд саналаа илэрхийлж, цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай ажилд саналаа илэрхийлэв.

 

Уулзалтад Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21, 22 дахь илтгэлд тусгасан хүүхэд хамгааллын асуудлыг Комиссоос танилцуулж, улмаар 2022 онд хийсэн хяналт шалгалтын үр дүн, хүүхэд хамгааллын чиглэлээр төсөвлөсөн төсөв, санхүүжилттэй холбогдуулан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд хүргүүлсэн зөвлөмжийн агуулгыг эргэн сануулж, гэр бүл, хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, орон нутгийн өөрөө удирдах ёсны болон төрийн захиргааны байгууллага, хууль сахиулах байгууллагууд харилцан уялдаатай хамтран ажилласнаар хүүхдийн дээд эрх ашгийг хамгаалах боломжтойг онцлов.

 

Харин оролцогчдын зүгээс,

Хүүхэд хамгааллын чиглэлээр ажиллах төрийн байгууллагуудын албан хаагчдын орон тоог нэмэгдүүлэх

Сумдуудад хүүхдийн эрхийн асуудал хариуцсан мэргэжилтэн ажиллуулах. Ажиллах нөөц боломжоор хангах

Сургуулийн автобустай болгох

Эцэг, эхийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх.

Электрон тамхины хэрэглээнд хяналт тавих

Хүүхэд хамгааллын нэгдсэн нэг стандарттай болгох, чиг үүргийн давхцалыг арилгах

Хүүхэд хамгаалалд зарцуулах төсвийн хөрөнгө оруулалт нэмэгдсэн хэдий ч орон нутагт томилолтоор ажиллах, техник хэрэгслийн зардлыг төсөвт тусгаагүй

Хүүхдийн эрхийн улсын байцаагчид тавигдах ажлын байрны шалгуур хэт өндөр байгаагаас болж орон нутагт хүний нөөцийн хомсдол бий болсон.

Түр хамгаалах байрны дотоод журмаар хэт олон төрлийн бичиг баримт шаарддагаас болж хүчирхийлэлд өртсөн хохирогч нар эрхээ хамгаалуулж чадахгүйд хүрдэг зэрэг санал, шүүмжлэлийг ХЭҮК-т илэрхийлсэн байна.

Дорноговь аймгийн нутгийн удирдлагын зүгээс хүүхэд хамгааллын чиглэлээр одоогийн нөхцөл байдлыг сайжруулж, жишиг хот болохоор зорьж буйгаа уулзалтын үеэр танилцуулжээ.

скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу