Caakmedee

Гар цайлгахын зовлон

  • Нийтлэл
  • 2019/02/02
М.Энхболдыг огцруулах ажиллагаанд оройлон оролцсон УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “шагнал”-аа авч буй бололтой. Түүнийг ЗГХЭГ-ын дарга буюу УИХ-ын шинэ дарга Г.Занданшатарын оронд томилуулах санал УИХ-д орж ирлээ. Парламентад, тэр тусмаа УИХ дахь бүлэг дотроо олонхийг зангидаж буй МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн энэ шийдвэр чуулганаар батлагдаад явах биз. Хонь бүрэн, чоно цатгалан гэдэг шиг Г.Занданшатар ч тэр, Л.Оюун-Эрдэнэ ч ялгаагүй энэхүү шийдлээс сэтгэл хангалуун үлдэж байгаа нь гарцаагүй. Нэгийг нь УИХ-ын дарга, нөгөөг нь Монгол Улсын сайдаар томилуулж буй Ерөнхий сайдын хувьд ч энэ бол буруу сонголт биш биз. Үнэхээр л зорьсноо хийе гэвэл, зориглож эхлүүлснээ дуусгая гэж бодож байвал итгэлтэй хүмүүсээр багаа бүрдүүлэх нь зөв байх. Харин энэхүү ээлж дараалан хийгдэж буй томилгоонууд “тэмцэгч” улстөрчдөд бүгдэд нь таалагдсан уу гэвэл түүн шиг худлаа юм алга.
Намаасаа хөөгдөж, бүлэггүй болтлоо ганцаардаж буй Ж.Батзандангийн хувьд Ерөнхий сайдад сэтгэл хангалуун бус байгаагаа шууд илэрхийлчихлээ. “Ёстой гуйсан болохоор нь л дэмжье дээ” гэсэн үгийг УИХ-ын даргыг сонгох үед хэлж байна. Шинэ спикерийг ч бас МАНАН бүлэглэлийн хүн гэх үгээр ёвроод авна лээ. Тэрээр “Миний хувьд УИХ-ын шинэ даргаар Ц.Нямдорж гэдэг хүний нэр орж ирэх болов уу гэж харсан. Эрх баригчид унагачихаж. Хоёрт Т.Аюурсайхан гэж хүн орж ирэх болов уу гэтэл эрх баригчид дэмжээгүй байна” гээд цааш нь “Г.Занданшатар уг нь сайн залуу ч МАНАН бүлэглэлийн Б.Хурц, Т.Бадамжунай хоёртой дэндүү ойрхон хүн дээ” гэх нь тэр. МАНАН-г МАНАН-гаар солилоо гэсэнтэй утга дүйх үг хэлсэн тэрээр УИХ-ын шинэ дарга Г.Занданшатарт нэг л сайн тал байгаа нь 1970-аад онд төрсөн нь гэж ёжлов.
МАН дахь 33-ын бүлгээс Т.Аюурсайхан Ерөнхий сайдын шийдвэрт сэтгэл дундуур үлдсэнээ илэрхийлсэн нь ноцтой хэрэг юм. Өөрөөр хэлбэл, УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулаад эв эеийг эхлүүлнэ, нэг гарт зангидана гэж бодож байсан У.Хүрэлсүхэд Т.Аюурсайхан гэх шинэ “дайсан” төрж буй бололтой.
Гэхдээ энэ бол УИХ-д бүлэг ч үгүй, сул гишүүн Ж.Батзандангийн л сул асгаруулж байдаг үгсийн нэг нь. Тоох ч хэрэггүй биз. Тэр одоо О.Баасанхүү шиг нам ч төлөөлөөгүй ердөө л С.Жавхлан шиг сул гишүүн. Тэгэхээр түүний үг МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд төдийлөн сонин биш биз. Харин МАН дахь 33-ын бүлгээс Т.Аюурсайхан Ерөнхий сайдын шийдвэрт сэтгэл дундуур үлдсэнээ илэрхийлсэн нь ноцтой хэрэг юм. Өөрөөр хэлбэл, УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулаад эв эеийг эхлүүлнэ, нэг гарт зангидна гэж бодож байсан У.Хүрэлсүхэд Т.Аюурсайхан гэх шинэ “дайсан” төрж буй бололтой. Учир нь, Г.Занданшатарыг УИХ-ын даргаар сонгох чуулган дээр Т.Аюурсайхан “хуурамч диплом”-ын асуудлыг сөхөж гаргаж ирээд дүр эсгэх хэрэггүй гэж хэлэв. Тэрээр нэр дэвшигч Г.Занданшатарт хандан “Та намтартаа профессор, эдийн засгийн ухааны магистр гэсэн байна. Эдийн засгийн магистр профессор болох боломжгүй. Профессор болоход тусгай болон ерөнхий шаардлагууд байдаг. Их, дээд сургуульд 10-15 жил багшлах, эрдмийн ажил удирдах гэх мэт шаардлагууд бий. Гэвч магистр хүн эрдмийн ажил удирдах боломжгүй байдаг юм. Үүнийгээ тайлбарлах хэрэгтэй. Монгол Улсын Ерөнхийлөгч “Дүр эсгэсэн байдал, хэлбэрдэлтээс салъя, бодит ажлаа хийе” гэж хэлсэн. Намтар түүх үнэн байх ёстой. Намтар түүх худлаа байвал бусад бүх зүйл худлаа байдаг” юм гэх үгийг чулуудсныг олон нийт бүгдээрээ харлаа.
Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах гарын үсгийг өөрийн албан бланк дээрээ цуглуулж, УИХ-ын дарга М.Энхболдыг чөлөөлөх жагсаалд оройлон оролцсон Т.Аюурсайхан томчуудын зодоонд шатрын хүү шиг ашиглагдсан гэдгээ ухаарсан нь энэ бололтой юм. Үнэндээ хүү болгон бэрс гардаггүй болохоор Т.Аюурсайханыг гомдоохоос ч өөр яах билээ. Албан тушаал тоотой шүү дээ!!! Т.Аюурсайхан ч бас шударга ёсны төлөө бус, албан тушаалын тулд л тэмцэж байсан нь чуулган дээр илэрхийлсэн гоншигнолоор нь олон нийтэд мэдэгдлээ.
Эргээд Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шинэ дайсан төрж буй тухайд тодотгоход “Нэг урвасан хүн хоёр дахиа урвадаг юм” гэх үг байдаг. “Тэмцэгчид” нэг урваж чадсан юм чинь хоёр дахиа урвахад юухан байхав дээ.
Eagle.mn
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу