Caakmedee

Cэргээшийн төрлийн бодисууд илэрснийг шинжилгээнд өгсөн одоогоор хэн нэгэн эрүүгийн хэрэг үүсгээгүй

  • Онцлох мэдээ / Улс төр
  • 2023/10/25

Cэргээшийн төрлийн бодисууд илэрснийг шинжилгээнд өгсөн одоогоор хэн нэгэн эрүүгийн хэрэг үүсгээгүй

 

АТГ-аас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.  АТГ-ын мөрдөн шалгах хэлтэст өнөөдрийн байдлаар авлигын гэмт хэргийн талаар 85 гомдол, 820 эрүүгийн хэрэг шалгагдаж байгаа аж. 

"Монголын Үндэсний Допингийн эсрэг байгууллага ТББ-ын удирдах албан тушаалтнууд болон мэргэжлийн чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг хүмүүс зохион байгуулалттайгаар үндэсний бөхийн улсын болон дотоодын чанартай барилдаануудад шөвгөрсөн бөхчүүдээс допинг буюу сэргээшийн төрлийн эм бэлдмэл хэрэглэсэн эсэх шинжилгээ авахдаа хууль бус үйл ажиллагаа явуулсан, түүний улмаас хахууль авсан байж болзошгүй үндэслэлээр хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

2003-2008 он хүртэл МҮОХ, 2009 оноос хойш Монголын Үндэсний Допингийн эсрэг байгууллага ТББ тамирчдаас шинжилгээ авах үйл ажиллагааг зохион байгуулж байгаа нь тогтоогдсон.

Тамирчдаас шинжилгээний дээж авах ажлыг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2018 онд баталсан журмаар зохион байгуулдаг бөгөөд дээж авах, дээжийг лабораторид илгээх үйл ажиллагаанд тамирчдын шинжилгээг солих, гаднын биет оруулах боломжгүй нөхцөл тогтоогдсон" хэмээн АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, ахлах комиссар Э.Оюунболд мэдээлэв.

Тэрбээр сэтгүүлчийн асуултад "Допингийн асуудлаар есөн газар нэгжлэг хийхэд тодорхой тооны объектоос сэргээшийн төрлийн эм бэлдмэл, биологийн идэвхт бүтээгдэх уураг зэрэг бодисууд илэрсэн. Эдгээрийг шинжилгээнд өгсөн, шинжилгээний хариу гараагүй байна. Хэрэг бүртгэлтийн хэрэг байгаа, хэн нэгэн хүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаагүй"  гэж хариулсан юм.

скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу