Caakmedee

Нэг шүүгчийг сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэлээ

  • Нийгэм / Мэдээ мэдээлэл
  • 2023/11/19
 Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр (2023.09.21) болж, шүүгч сэлгэн ажиллуулах тухай хэлэлцлээ.
 

 
       Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн захиалгын дагуу хоёр шүүгч сэлгэн ажиллах хүсэлтээ ирүүлжээ.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэг шүүгчийг хуульд заасан хугацааны дотор, шүүгчийн сул орон тоог нөхөгдөх хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэв. Харин Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд сэлгэн ажиллах шүүгчийн хүсэлтийг дэмжсэнгүй.
      Мөн нэр бүхий шүүгчээс шүүгчийн хараат бус байдал, ажил хэргийн нэр хүндэд халдсан асуудлаар гомдол ирүүлснийг хэлэлцэж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийг төлөөлөн цагдаагийн байгууллагад хандан гомдол гаргах, шүүгчийг төлөөлөх ажилтныг томилж шийдвэрлэлээ.
 
                                                                                                Хэвлэл мэдээллийн хэлтэсскачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу