ХЭНТИЙН АЙМАГТ ХУРДАН МОРЬ УНАСАН ХҮҮХЭД ХОЁР ГАРАА ХӨЛДӨӨЖЭЭ
- Онцлох мэдээ
- 2019/02/11
Хүйтний улиралд хурданг морь уралдуулахыг хориглосон байгаа. Мөн ХЭҮК-оос жил бүр зөвлөмж, шаардлага гаргаж холбогдох байгууллага, албан тушаалтан явуулдаг. Гэвч хориглосон шийдвэрийг эсэргүүцэж, орон нутагт нууцаар морь уралдуулсан байна..
Тодруулбал, арваад хоногийн өмнө Хэнтий аймгийн Биндэр суманд болсон хурдан морины уралдаанд долоон настай хүүхэд хурдны морь унаж байгаад чих, хамар, хоёр гараа хөлдөөсөн харамсалтай хэрэг гарчээ.
Энэ мэдээллийг уяачид нуун дарагдуулж байгаа бөгөөд анх мэдээлэл цацсан иргэн рүү утсаар залгаж удаа дараа дарамталжээ.
Зэрлэг зугаа буюу адгуусанд донтсон зарим хүмүүс хүйтний улиралд хүүхдээр наадахаа л больчих хэрэгтэй шүү.
О.Гэрэл
Оллоо.mn
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
Сангийн сайд Б.Жавхлан Ерөнхийлөгчийн хоригтой холбоотойгоор сэтгүүлчдийн асуултад хариуллаа
- 2024/11/21