Caakmedee

2024 онд өндөр настны тэтгэвэр тогтоолгох иргэд 21 жил есөн сар НДШ төлсөн байх шаардлагатай

  • Нийгэм
  • 2024/01/22

Энэ онд 55 настай эмэгтэй, 60 настай эрэгтэйчүүд өндөр настны тэтгэвэр тогтоолгох эрхтэй болно. 

Гэхдээ нийгмийн даатгал шимтгэл төлсөн хугацаа нь 21 жил есөн сар байх ёстой юм. Хэрэв хөдөлмөр эрхэлж, шимтгэл төлсөн хугацаа нь үүнд хүрэхгүй бол нас хойшлогдох юм байна. Жишээлбэл 1969 онд төрсөн энэ жил 55 нас хүрч буй эмэгтэйн шимтгэл төлсөн хугацаа нь 21 жил есөн сар хүрэхгүй бол 56 нас есөн сартай өндөр настны тэтгэвэр тогтоолгоно. Мөн эмэгтэйчүүдийн тухайд төрүүлсэн хүүхдийнхээ тоогоор хөдөлмөр эрхэлсэн хугацаа нь нэг жил зургаан сараар нэмэгдэн тооцогдоно.

Энэ онд өндөр насны тэтгэвэр тогтоолгох иргэнд харьяа дүүргийнхээ нийгмийн даатгалын хэлтсээс дэлгэрэнгүй мэдээлэл болон зөвлөгөө авах боломжтой.

зураг
 
зураг
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу