Caakmedee

Өнгөрөгч онд Монгол улсын харъяалалаас 543 хүн гарчээ

  • Нийгэм / Мэдээ мэдээлэл
  • 2019/02/12

Сар шинийн баярын өмнө Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017-2018 оны үйл ажиллагааны тайланг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан. Тус тайланд  Монгол улсын харьяалалаас гарах хүсэлтэй иргэдийн тоо огцом нэмэгдсэн байгааг дурджээ. Тодруулбал, өнгөрсөн нэг жилийн хугацаанд Монгол Улсын иргэний харьяатаас гарах 543 иргэний хүсэлтийг Ерөнхийлөгч  шийдвэрлэжээ.
2014 онд Монгол улсын иргэншлээс гарсан хүний тоо 85 байжээ. Харин 2015 онд 129, 2016 онд 307 болж нэмэгдсээр өнгөрөгч онд 543 болтлоо өссөн байна. Энэхүү иргэншилээ солих хүсэлтэй иргэний тоо улсын нийгэм, эдийн засгийн байдалтай холбогдон цаашид ч нэмэгдэх хандлагатай байна.
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу