Улаанбаатар хотод аймшигтай осол болж, гурван хүн нас барж, 30 гаруй хүнд гэмтэн, олон тэрбум төгрөгний хохирол учраад байна. Уг ослын тухай "Дашваанжил" компаний жолооч ярихдаа: "Нэг машин гулгаад ороод ирсэн" хэмээн ярьсан билээ. Мөн өнөөдөр автозамын хальтиргаа, гулгаанаас үүдэлтэй осол гарав.
Энэ үед Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар хаана яваа нь иргэдийн анхаарлыг татаж таарна.
Тэгвэл Х.Нямбаатар АНУ-ын баруун эрэгт яваа аж. Түүнийг АНУ-ын Денвер хотод азжаргалтайгаар айлчлаж явахад хот нь утаандаа сааралтаж, хотын иргэд нь унаа хүлээж, улныхан нь толь шиг зам дээр мөргөлдөж, адаг сүүлд нь газ дэлбэрэлтээр амь насаа алдаж, өвлийн хүйтэнд орох оронгүй гуй гайшууд автаж байна даа.
Хотын дарга энэ удаагийн айлчлалын хүрээнд хоёр хотын 22 жилийн найрамдалт харилцааг бэхжүүлэх, худалдаа, боловсрол, урлаг соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцаж буй аж.