Caakmedee

Шинэ 893 мянган хувьцаа эзэмшигчийн мөнгө хүүхдийн мөнгөний данс руу нь орно

  • Эдийн засаг
  • 2024/01/31

Шинэ 893 мянган хувьцаа эзэмшигчийн мөнгө хүүхдийн мөнгөний данс руу нь орно

 

ЭТТ ХК-ийн хувьцааны 2022 оны ногдол ашгийг ард иргэдийн данс руу өнөөдрөөс шилжүүлэх талаар албаныхан мэдээллээ.

Монгол Улсын Сайд Т.Амарбаясгалан:

Өмнө нь хувьцаа эзэмшигч 2,4 сая иргэнийх өмнө нь авч байсан брокерийн дансаар, шинэ 893 мянган хувьцаа эзэмшигчийн мөнгө хүүхдийн мөнгө авдаг данс руу шилжин орно. Нэг үгээр 12 хүртэлх насны бүх хүүхэд шинээр хувьцаа эзэмшигч болж бүртгэгдлээ.

Монгол улсын нийт хүн амын 90 гаруй хувь буюу 3,4 сая хүн хувьцаа эзэмшигч болж байна. 2015 оны Засгийн газар "Сайн" хувьцааг гаргаж ахмад, төрийн албан хаагчид өөрсдийн хувьцааг худалдаж байсан ба нэгж хувьцаа 343 төгрөгөөр зарж байсан. Тэдгээр иргэд өнөөдрийн тоо бүртгэлд байдаг ба хувьцаа эзэмшигчээр үлдсэн 3,4 сая нь дээрх эзэмшигч юм. Ингэснээр нийт хувьцаан 73 хувь нь ЭТТ ХК, 27 хувь нь 3,4 сая иргэнд, 0,6 хувь 487 аж ахуй нэгжийн мэдэлд байна.

2022 онд 1,3 их наяд төгрөгийг цэвэр ашигтай байсан ба иргэдэд 351 тэрбум ногдоно. Татвар суутгагдаад 104 мянган төгрөг өнөөдөр иргэдийн дансанд орно.

скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу