Caakmedee

Израилийн ерөнхий сайд үнэнч холбоотонтойгоо уулзав

  • Дэлхийд
  • 2024/02/08

Израилийн ерөнхий сайд үнэнч холбоотонтойгоо уулзав

 

Аргентины ерөнхийлөгч Хавьер Милей өчигдөр /2024.02.07/ Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяхутай Иерусалимд уулзжээ. Энэ үеэр Нетаньяху Хамасыг террорист байгууллага гэж зарлахаа мэдэгдсэн байна. Мөн Израилийн өөрийгөө хамгаалах эрхийг гуйвшгүй дэмжсэн Хавьер Милейд талархал илэрхийлэв.

Аргентины элчин сайдын яамыг Тель-Авиваас Иерусалим руу шилжүүлэх төлөвлөгөөг Милей танилцуулжээ. Нетаньяху энэхүү төлөвлөгөөг сайшаахын зэрэгцээ Милейг “Еврейн улсын хүндэт найз” гэж магтсан байна.

Элчин сайдын яамдыг Иерусалим руу нүүлгэх асуудал маргаантай байгаа аж. Израиль болон Палестин хоорондын энхийн хэлэлцээний төлөө Иерусалимын статусыг тогтоох ёстой гэж олон улсын хамтын нийгэмлэг үзэж байна. Учир нь израильчууд Иерусалимыг бүхэлд нь өөрийн нийслэл гэж үздэг бол палестинчууд Зүүн Иерусалимыг ирээдүйн Палестин улсын нийслэл болгохыг хүсч байна.

Хавьер Милей айлчлалынхаа хүрээнд Израилийн ерөнхийлөгч Исаак Херцогтой уулзжээ. Мөн Иерусалим дахь Баруун хэрэм болон Холокостын Яд Вашем дурсгалын цогцолборт зочилсон байна. Милейг Израилийн үнэнч холбоотон гэж үздэг.

Эх сурвалж: DPA INTERNATIONAL

скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу