Caakmedee

Төрийн банк 570 сая төгрөгөөр АВТОБУС авах ТЕНДЕР зарлажээ

  • Онцлох мэдээ / Мэдээ мэдээлэл
  • 2024/02/23

Төрийн банк хэдхэн хоногийн өмнө 448 сая төгрөгөөр АТМ, ПОС, дугаар тараагч, киоскны цаас нийлүүлэх тендер зарласан. Тэгвэл ээлжит худалдан авалтаа хийхээр ТЕНДЕР зарласан байна. 

 

 

Энэ удаад 570 сая төгрөгөөр ажилчдын автобус худалдан авахаар төлөвлөсөн байна. Уг хөрөнгөөр нийт хоёр ажилчдын автобус худалдан авах юм. Баримт бичигт уг автобус нь 33+1 суудалтай байх бөгөөд 2023-2024 онд үйлдвэрлэгдсэн байх шаардлага тавьжээ.  

 

Тус банк нь 2024  оны төсвийн жилд 237 төрлийн худалдан авалт хийхээр төлөвлөсөн байна. Үүний ХОЁР тэрбум 430 сая төгрөгийг нь автобус, суудлын автомашин, хагас ачааны автомашин худалдан авахад зориулах юм. Тодруулбал,  1.5 тэрбум төгрөгөөр салбар, тооцооны төвүүдэд шаардлагатай суудлын цахилгаан автомашин,  360 сая төгрөгөөр хагас ачааны автомашин, 570 сая төгрөгөөр автобус худалдан авахаар төлөвлөсөн байна. 

 

скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу