Caakmedee

Ховдод болсон хурдан морины уралдааныг хүүхдийн эрх зөрчсөн гэж үзэв

  • Мэдээ мэдээлэл
  • 2024/02/26

Ховдод болсон хурдан морины уралдааныг хүүхдийн эрх зөрчсөн гэж үзэв

 

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаа зохион байгуулахыг хориглосон байдаг. Тэгвэл 2024 оны хоёрдугаар сарын 17-нд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутаг дэвсгэрт гурван насны морьдыг уралдуулан, насанд хүрээгүй хүүхдүүдийг унаач хийлгэж, хүүхдийн эрхийг зөрчсөн үйлдэл гарсан юм. Үүнд Ховд аймгийн Цагдаагийн газраас холбогдох шалгалтын ажиллагааг явуулж, хоёрдугаар сарын 20-нд Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйл (Хүүхдийн эрх зөрчих)-д заасан үндэслэлээр Ховд аймгийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын газарт шалгуулахаар харьяаллын дагуу шилжүүлсэн байна.

скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу