Монгол Улсын Гавьяат тамирчин, сонирхогчдын боксын ДАШТ-ий хүрэл медальт, Ази тивийн аварга, Э.Цэндбаатар өнөөдөр (2024.02.29) мэргэжлийн боксын рингэн дэх ес дэх тулаанаа хийлээ. Түүний өрсөлдөгч Гвиней Улсад төрсөн, Канадын иргэншилтэй боксчин Мохамед Сумаоро байв.
Манай тамирчин Э.Цэндбаатар найман үеийн тулаанд өрсөлдөгчөө илүүрхсээр, дөнгөж сая мэргэжлийн боксын рингэн дэх ээлжит ялалтаа авлаа.
Канадын тулаанч мэргэжлийн боксын 14 тулаанд ялалт байгуулж, хоёр удаа ялагдал хүлээсэн, зургаан удаа “Ко” буюу хүнд цохилтоор өрсөлдөгчөө ялсан амжилттайгаар өнөөдрийн өрсөлдөөнд ирсэн байв.
Э.Цэндбаатарын хувьд ийн мэргэжлийн боксын рингэнд есөн тулаан хийхдээ есүүлэнд нь яллаа. Тэрбээр есөн тулааны дөрөвт нь “Ко” буюу хүнд цохилтоор өрсөлдөгчөө буулган авчээ.