Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хурлын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх шинээр томилогдсон ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан,спортын сайд Ё.Баатарбилэг, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан нарт сайдын тэмдэг зүүж өглөө. Тэд Засгийн газрын гишүүн болсноосоо хойш анхны хуралдаанд сууж байгаа юм.
Өнөөдрийн хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэнэ.
Хэлэлцэх асуудлын жагсаалт:
№ | Хэлэлцэх асуудал | Засгийн газрын гишүүн |
1. | Орон сууц хувьчлах тухай | Л. ОЮУН-ЭРДЭНЭ |
2. | Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай | Л. ОЮУН-ЭРДЭНЭ |
3. | Хөрөнгө гаргах тухай | Л. ОЮУН-ЭРДЭНЭ |
4. | Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын дүрмийн 38 дугаар зүйлд оруулах нэмэлтийг соёрхон батлах тухай /Хуулийн төсөл/ | Н.ЦЭРЭНБАТ |
5. | Журам батлах тухай | Д.ЦОГТБААТАР |
6. | Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай | Д.ЦОГТБААТАР |
7. | Татварын алданги тооцох хэмжээг тогтоох тухай | Ч.ХҮРЭЛБААТАР |
8. | Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай | Ц.НЯМДОРЖ |
9. | Төрөөс барилгын салбарын талаар баримтлах бодлого батлах тухай | Х.БАДЕЛХАН |
10. | Үндэсний хөтөлбөр батлах тухай | Ё.БААТАРБИЛЭГ |
11. | Хөтөлбөр батлах тухай | Ё.БААТАРБИЛЭГ |
12. | Тогтоолын хавсралт хүчингүй болгох тухай | Б.ЭНХ-АМГАЛАН |
Танилцуулах асуудал | ||
13. | Эрүүл мэндийн сайдын гадаад томилолтын талаар | Л.ОЮУН-ЭРДЭНЭ |
14. | Гадаад харилцааны сайд олон улсын бага хуралд оролцох талаар | Д.ЦОГТБААТАР |
15. | Монгол, Америкийн Залуучуудын жил зарлах талаар | Д.ЦОГТБААТАР |