12-р сарын 10-ны өдөр G10 хурдны зам дээр байгаа Манжуурын авто замын хураамжийн станц ашиглалтад орсноор Монгол улсын зүүн хэсэг болон зүүн хойд Хятадыг холбосон чухал тээврийн хурдны зам бүрэн холбогдсон байна. Төлбөрийн товчооноос холгүй үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн гүүр нь яг л солонго шиг гэрэлтэж харагдана. Энэхүү намгархаг газрыг хамгаалахын тулд хурдны зам барих төлөвлөгөөг өөрчилсөн бөгөөд үүнд бараг 1 тэрбум юанийн зардал гарсан байна.
"Гурван умард”-ыг хамарсан Өвөр Монгол бол Хятад улсын хойд нутгийн хамгийн том, хамгийн олон янзын экологийн бүс юм. Улсын хэмжээнд ойн талбай нэгдүгээрт, бэлчээрийн бүс нутаг хоёрдугаарт жагсдаг. Өвөр Монголын экологийн нөхцөл байдлын өөрчлөлт нь үндэсний экологийн аюулгүй байдалтай холбоотой юм.
Өвөр Монгол энэ экологийн бүсийг хамгаалахын тулд шаргуу ажиллаж байна. Өвөр Монгол 131 сая мү /1 га=15 мү/ ой мод, 318 сая мү өвс, 138 сая мү талбайг цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, хянах ажлыг хийж, цар хүрээгээрээ улсдаа нэгдүгээрт жагссан байна.
Ногоон байгууламжийн хувьд эдийн засгийн хөгжлийн явцад нүүрсхүчлийн хийг бууруулах, бохирдлыг бууруулах, ногоон байгууламжийн тэлэлт, өсөлт зэргийг уялдуулан дэмжиж, Өвөр Монголын газар нутгийн талаас илүү хувь нь экологийн хамгаалалтын улаан шугамд 72 хувийн газар нутгийг экологийн орон зайд хамруулжээ. Их Хянган ууланд ой мод онгтлохыг хоригложээ. Уул ус, гол мөрөн, ой мод, талбай, нуур, өвс, элсний системийн менежментийг зохицуулж, Бээжин, Тяньжиний байгалийн ойг хамгаалах, элсэн шуурганы эх үүсвэртэй тэмцэх зэрэг экологийн үндэсний гол төслүүдийг гүнзгийрүүлэн хэрэгжүүлж, газар нутгийг ногооруулах ажлыг шинжлэх ухаанчаар дэмжинэ.
Өвөр Монгол экологийн давуу талыг хөгжлийн давуу тал болгон хувиргаж байна. 2019 онд ӨМӨЗО-ы экологийн бүтээгдэхүүний нийт үнэ бүс нутгийн ДНБ-ээс 2.6 дахин их болж, экосистемийн зохицуулалтын үйлчилгээний бүтээгдэхүүний нийт үнэ цэн нь Хятад улсад нэгдүгээрт орсон байна.
Энэ он гарснаас хойш Өвөр Монгол ой мод, өвслөг нүүрстөрөгчийн хийн хуримтлуулах 17 төсөл боловсруулж, нүүрстөрөгчийн ялгаруулалтын гүйлгээний хэмжээ 795 мянган тонн, гүйлгээний хэмжээ 26 сая 455 мянган юаньд хүрчээ.
ӨМӨЗО-ы таван хотыг үндэсний ойн хотоор, Хөвчийн цөлийг зассан менежментийн загварыг "Хятадын төлөвлөгөө", "Дэлхийн төлөвлөгөө" хэмээжээ.
Зохиогч: | Л. НАРАНХҮҮ, ЛИ ШЯ |
Найруулагч: | С.САРАНЧИМЭГ |
Эх сурвалж: | ӨМӨС |