Caakmedee

Ар гэрийнхэн: Тэтгэвэртээ гарах хүсэлтийг нь хүлээж авсан бол өдийд амьд байх байлаа, гомдолтой байна

  • Онцлох мэдээ / Мэдээ мэдээлэл
  • 2024/04/09

Ар гэрийнхэн: Тэтгэвэртээ гарах хүсэлтийг нь хүлээж авсан бол өдийд амьд байх байлаа, гомдолтой байна

 

Өнөөдөр "Миний" сүлжээ дэлгүүрт гал гарсны улмаас онцгой байдлын хоёр алба хаагч угаартаж эмнэлэгт хүргэгдсэн бол, нэг алба хаагч харамсалтай байдлаар амиа алдаад байгаа юм.

Галын голомтод ажиллаж байгаа амиа алдсан алба хаагч Н.Ж нь бага насны таван хүүхэдтэй байжээ. Дөнгөж сая ОБЕГ-ын удирдлагууд цаг үетэй холбогдуулсан мэдээлэл өгөх үеэр түймрийн голомтод ажиллаж байгаад амиа алдсан алба хаагчийн эгч " Дүү минь нондингийн буюу 2023 оны есдүгээр сараас хойш тэтгэвэртээ гарах хүсэлтээ өгөөд байхад та нар гаргаагүй. Өмнө нь ажлаа хийж яваад түлэгдээд эмчлүүлэхийн тулд хоёр жилийн хугацаанд ажлаасаа чөлөө авсан.  Биеэ эмчлүүлж байгаад ажилдаа орсон.

Гэтэл үүнээс нь үүдэж тэтгэвэрт гарах хүсэлтийг нь хүлээж аваагүй. Хэрвээ та нар хүсэлтийг нь шийдээд өгчихсөн байсан бол таван хүүхэд өдийд аавтайгаа элэг бүтэн байх байсан. Түлэгдэхэд нь танай эмнэлгээс 30 хувийн түлэгдэлтэй гэж дүгнэсэн ч тэр хүн 80 хувийн түлэгдэлтэй эмчлүүлж байсан шүү дээ.

Та нарт гомдолтой байна. Энэ хүний хүсэлтийг хүлээж аваад тэтгэвэрт нь гаргачихсан бол өнөөдөр амьд бага насны таван хүүхэд өнчирч үлдэхгүй байх байлаа" хэмээн ярилаа.

скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу