Тэгвэл аудитын байгууллага нам, эвслээс ирсэн мөрийн хөтөлбөрийг хянаж үзээд засаж сайжруул гэж хүргүүлжээ.
Үндэсний аудитын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Загджав "Үндэсний аудитын газраас өчигдөр 27 нам, хоёр эвслийн мөрийн хөтөлбөрийг буцаасан. Монгол Улсын эдийн засгийн урт хугацааны бодлогыг хангах, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах тал руу нь эдийн засгийн тооцооллуудыг нь үзсэн. Зарим нэг засаж залруулах ёстой зүйл байгаа юм. Нам, эвслүүд мөрийн хөтөлбөрөө эргэн харж энэ сарын 27-нд дахин ирүүлнэ. Засаж сайжруулаад дахин манайх руу ирүүлэх ёстой. Ингээд бид дүгнэлт гаргаад СЕХ руу илгээнэ" гэв.