Caakmedee

Т.Доржханд: ТҮК-ийн цалинг нэмбэл бүгд ТҮК-ийн ажилтан, автобусны жолооч болохоор дугаарлана

  • Мэдээ мэдээлэл
  • 2024/04/18

Т.Доржханд: ТҮК-ийн цалинг нэмбэл бүгд ТҮК-ийн ажилтан, автобусны жолооч болохоор дугаарлана

 

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар ТҮК-ийн ажилчдын цалинг ирэх зургадугаар сарын 1-нээс 3.5 сая төгрөг болохоо хэлсэн. Үүнийг ХҮН-ынхан өчигдрөөс эсэргүүцэж эхлээд байгаа юм. ХҮН намын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Лут-Очир өөрийн твиттер хаягтаа “Гадаад, дотоодын хоёр их сургуулийн мастерийн зэрэг, докторын зэрэг хамгаалсан судлаач багшийн цалин 3 сая төгрөгийн цалин авч байхад Х.Нямбаатар жолооч, ТҮК-ийн ажилчдын цалинг 3.5 сая болгож, сэхээтнүүдийг доромжиллоо” гэж үзэл бодлоо илэрхийлсэн. Тэгвэл тус намын дарга УИХ-ын гишүүн Т.Доржханд өнөөдөр “Бүгд ТҮК-ийн ажилтан, автобусны жолооч болж хог шүүрдэх гэж дугаарлана. Учир нь нарийн мэргэжил шаардахгүй, номын санд суух бүр ч шаардлагагүй” мэтээр энгийн ажилтан хүмүүсийн хамруулан дорд үзжээ. Боловсролыг дээдэлнэ гэж сурталддаг ХҮН намын удирдлагууд жирийн ажилтан ангийг ингэж дорд үзэж байгаа нь ямар учиртай вэ.

скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу