Caakmedee

Т.Чимгээ хохиролдоо 48 тэрбум төгрөгийг нэхэмжилж байгаа, Хуулийн дагуу нөхөн төлбөрийг төрөөс төлөх шаардлагатай гэв

  • Улс төр
  • 2024/05/01

Т.Чимгээ хохиролдоо 48 тэрбум төгрөгийг нэхэмжилж байгаа, Хуулийн дагуу нөхөн төлбөрийг төрөөс төлөх шаардлагатай гэв

 

УИХ, Засгийн газрын гишүүн асан С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт хилсээр шийтгэгдсэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрх ашгийг хамгаалах асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо өнөөдөр мэдээлэл өгсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

Тэрбээр "Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг яллагдагчаар татсан эсэх тухай мэдээлэл ажлын хэсэгт ирээгүй тул албан ёсны мэдээлэл өгөх боломжгүй байна.

Иргэн Т.Чимгээгийн хувьд сэтгэл санааны болон хууль бусаар цагдан хоригдсон, таван жил, 10 сар орчим хугацаагаар эрх чөлөөгөө хасуулсан, гэр бүл болон бие махбодын хохирол учирсан гэж 48 тэрбум төгрөгийг нэхэмжилж байгаа гэсэн мэдээллийг өгсөн. Энэ нь тухайн иргэний нэхэмжилж байгаа дүн. Нөхөн төлбөрийн асуудал шүүхээр шийдвэрлэгдэнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нөхөн төлбөрийг төрөөс төлөх шаардлагатай. Хэрэв төрөөс тодорхой хэмжээний нөхөн төлбөр төлөх ёстой гэсэн шүүхийн шийдвэр гарвал буруутай этгээдүүдээр төлүүлэх асуудлыг ярина. Татвар төлөгчдийн мөнгөөр нөхөн төлбөр төллөө гэхэд хууль зөрчсөн буруутай этгээдүүд хариуцлага хүлээж, нөхөн төлбөрийг барагдуулах асуудал яригдах ёстой. Иргэн Т.Чимгээгийн нэхэмжилж байгаа нөхөн төлбөрийн асуудлыг шүүх шийдвэрлэнэ, шүүхэд хандсан асуудалд ажлын хэсэг оролцохгүй" гэв.

скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу