Caakmedee

Эрүүл мэндийн даатгалын өөрчлөлтөөс болж хорт хавдартай хүмүүс ХОХИРЧ БАЙНА

  • Нийгэм
  • 2024/06/04

2023 оны арванхоёрдугаар сарын статистикийн тоон мэдээллээр 28855 хүн хорт хавдрыг даван туулагч гэж гарчээ. “Наран ижий заяа” НҮТББ-аас “Бид энэ асуудлыг ярихаас өөр аргагүй болж байна. Хавдартай гэж оношлогддог, очихоор авдаг газар байдаггүй. Олон тэрбумаар завшдаг байж хавдрын өвчлөлтэй хүмүүсийнхээ эм тарианы чанарыг сайжруулж, эмчилгээ үйлчилгээнд нь яагаад сэтгэл гаргаж болохгүй вэ гэдэг талаас нь ярьж байгаа юм шүү. Энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлж байгаа эрүүл мэндийн даатгалын шинэчилсэн тогтоолтой холбоотойгоор хорт хавдрыг даван туулагч хүмүүсийн эрх хөндөгдөж, эмчилгээ үйлчилгээ тасалдаж байна. Та бүхэн мэдэж байгаа, цахим дээр битүүмж үүсэж байна, хагалгааны дараах эмчилгээ доголдож байна. Өндөр өртөгтэй MRA шинжилгээ төлбөртэй болоод эхэлсэн. Хувь тэнцүүлж байгаа” гэлээ.

Хорт хавдрыг урт удаан хугацаанд даван туулж яваа хүмүүст энэ тогтоол шийдвэр маш хүндрэлтэй болсон талаар тэд учирлаж байна

скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу