Caakmedee

Их хэмжээний бороо орсны улмаас Хамарын хийдийн зам эвдэрчээ

  • Нийгэм
  • 2024/06/05

Иймд аялагч, зорчигчдыг анхаарал болгоомжтой явахыг Хамарын хийдийн тусгай хамгаалалттай газрын захиргаанаас анхаарууллаа. Мөн Дорноговь аймаг, Сайншанд сумын 3, 6, 7, 8 дугаар багт өчигдөр 18:50-19:30 цагт усархаг бороо орсны улмаас дөрвөн айлын байшин, дөрвөн айлын гэр усанд автсан тухай дуудлага ОБЕГ-т бүртгэгджээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид дөрвөн айлын байшинд орсон найман тонн усыг соруулж, дөрвөн гэрийн усыг гадагшлуулж зургаан иргэнийг аюулгүй газарт хүргэж өгсөн байна.

 

скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу