Кубын Ерөнхийлөгч Диас-Канелийн тусгай элч, Кубын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Бруно Родригес Парилла зургадугаар сарын 5-9-ний өдрүүдэд БНХАУ-д албан ёсны айлчлал хийжээ.
Бруно Родригес айлчлалын үеэр ХТРТ-ийн сэтгүүлчид тусгайлан ярилцлага өгчээ. Ярилцлагадаа тэрээр, "Хятад, Кубын харилцаа хамгийн сайн үедээ байгаа бөгөөд хоёр орон сайн сайхан гэрэлт ирээдүй бүтээх болно."Бүс ба Зам"-ын хамтын бүтээн байгуулалтыг тэргүүний чухал зорилт болгож, хоёр намын харилцааг ахиулж, ард түмэндээ илүү үр өгөөжөө хүртээхэд бэлэн байна" гэв.
Г.Бямба