Caakmedee

“KFC” сүлжээ рестораны хоёр ажилтнаас ЦУСАН СУУЛГА өвчин илэрчээ

  • Онцлох мэдээ / Нийгэм
  • 2019/02/18

Түргэн хоолны “KFC” сүлжээ хоолны газрын Зайсан дахь салбараар үйлчлүүлсэн иргэд хоолны хордлогод орж, Халдварт өвчин судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаагийн арав нь бага насны хүүхэд байна.
Улмаар холбогдох байгууллагуудаас яаралтай тандалт судалгаа явуулж, тухайн өдөр худалдаанд гаргасан хоолноос дээж авч лабораторид хүргүүлж, тус салбарын 27 ажилтныг эрүүл мэндийн үзлэгт хамруулан шалгаж нэгдсэн дүгнэлтийг гаргажээ. Уг дүгнэлтийг өнөөдөр /2019.02.18/ Нийслэлийн  шуурхай хуралд танилцуулсан байна. Тодруулбал, Мэргэжлийн хяналтын газраас хийсэн шалгалтын дүнд, уснаас өвчин үүсгэгч нян илэрсэн гэх ба хоёр ажилтнаас цусан суулга өвчний халдвар илэрчээ. Улмаар эрүүл мэндийн үзлэгт хамрагдаагүй, хуурамч баримт бичиг ашигласан хоёр ажилтанд эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар болсон гэх албан бус мэдээлэл байна.

Эх сурвалж: zindaa.mn

скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу