Ээлжит сонгуулийн сурталчилгаа албан ёсоор хаагдлаа. Маргааш өглөө 07:00-22:00 цаг хүртэл сонгогчид саналаа өгнө. Тэгвэл сонгогч таны саналаа өгөх газар аль тойрогт хамаарч хэн, хэн дэвшиж байгааг мэдсэн үү? Таны сонголтод тус болох үүднээс аль тойрог, хэдэн мандаттай байгаа талаар онцлон хүргэж байна.
Холимог тогтолцоогоор 126 гишүүнийг сонгож анх удаа 126 гишүүнтэй парламенттай болно гэдгийг иргэд ойлгосон байх. Ингэхдээ томсгосон тойргоор буюу нийт 13 тойрогтой. Тойрог бүр харилцан адилгүй мандаттай байх бөгөөд тухайн тойргийнхоо мандатын тоогоор нэр дэвшигчээ сонгоно.
Орон нутаг дараах тойрогт багтаж байна.
Нэгдүгээр тойрог: /Архангай, Өвөрхангай, Баянхонгор/ Есөн мандаттай
Хоёрдугаар тойрог:/Говь-Алтай, Завхан, Ховд,Увс/ 10 мандаттай
Гуравдугаар тойрог:/Баян-Өлгий/ Гурван мандаттай
Дөрөвдүгээр тойрог:/Булган, Орхон, Хөвсгөл/ Найман мандаттай
Тавдугаар тойрог: /Дархан-Уул, Сэлэнгэ, Төв/ 10 мандаттай
Зургаадугаар тойрог:/Дорнод, Сүхбаатар, Хэнтий/ Долоон мандаттай
Долдугаар тойрог: /Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь, Дундговь/ Долоон мандаттай
Нийслэлчүүд дараах тойрогт багтаж байна.
Наймдугаар тойрог: /Баянзүрх дүүрэг/ Таван мандаттай
Есдүгээр тойрог: /Баянгол дүүрэг/ Гурван мандаттай
Аравдугаар тойрог:/Сүхбаатар, Чингэлтэй дүүрэг/ 10 мандаттай
Арваннэгдүгээр тойрог: /Сонгинохайрхан дүүрэг/ Таван мандаттай
Арванхоёрдугаар тойрог:/Хан-Уул дүүрэг/ Гурван мандаттай
Арвангуравдугаар тойрог: /Багануур, Налайх, Багахангай дүүрэг/ Хоёр мандаттай
Энэ жил сонгогчид хоёр саналын хуудас бөглөнө гэдгийг маш сайн анхаараарай.
- Сонгогч та дээрх 13 тойргийн аль тойрогт багтаж буйгаас хамаарч эхний саналын хуудаст мандатын тоотой тэнцүү нэр дэвшигчийг сонгоно.
- Хоёр дахь саналын хуудаст өөрийн сонгохыг хүссэн ганцхан нам, эсвэл эвслийг сонгож өгнө.
Хэрвээ та сонгуулийн өглөө хаана очиж саналаа өгөх, оршин суугаа хаягийн мэдээллээ хараахан мэдэж амжаагүй бол Улсын бүртгэлийн ерөнхий газар (burtgel.gov.mn) сайтаар орон оршин суугаа хаяг болон санал өгөх байраа харах боломжтой юм.
Мөн аль тойрогт хэн, хэн нэр дэвшиж буй талаарх мэдээллийг энд дарж хараарай.
Сонгогч таны сонголт мэргэн байг ээ. Таны сонголтоор эх орон чинь дутна гэдгийг анхааруулж байна, Залуучууд аа!!!