Caakmedee

Шаншан хар салхи Японд ойртож байна

  • Дэлхийд / Мэдээ мэдээлэл
  • 2024/08/28

Шаншан хар салхи Японд ойртож байна

 

Шаншан хар салхи Лхагва гариг хүртэл эрчээ авч, Японы Амами бүс нутагт ойртох төлөвтэй байгаа тул тус улсын баруун өмнөд хэсгийн оршин суугчдыг сэрэмжтэй байхыг уриаллаа. Одоогоор хар салхи баруун зүг рүү чиглэж байгаа ч замыг нь урьдчилан таамаглахад хэцүү байгаа аж.

Хүчтэй шуурга аажмаар байраа сэлгэсээр алслагдсан бүс нутагт аадар бороо оруулж болзошгүй. Амами мужид Мягмар гаригт салхины хурд 140 км/цаг давна гэж тооцоолж байна. Харин Лхагва гаригт салхины хурд 250 км/цаг хүрч магадгүй. Энэ нь байшин барилгыг сүйтгэхүйц хүчтэй шуурна гэсэн үг. Хур тунадасны хэмжээ Лхагва гаригийн үдээс хойш гэхэд Амамид 400 мм, Өмнөд Кюүшүд 300 мм, Токайд 200 мм, Шикокүд 120 мм хүрэх төлөвтэй байна.

Шуурга, үерийн аюулаас урьдчилан сэргийлэх бэлтгэл ажил орон даяар явагдаж байна. Загасчид завиа усан онгоцны зогсоолд бэхэлж, тариаланчид ургацаа яаравчлан хурааж байна.

Эх сурвалж: NHK

скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу