Caakmedee

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хятадаас цахимаар бараа захиалаад, хохирч байна

  • Онцлох мэдээ / Мэдээ мэдээлэл
  • 2024/08/29

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хятадаас цахимаар бараа захиалаад, хохирч байна

 

Сүүлийн үед манай улсын иргэд, аж ахуйн нэгжүүд БНХАУ-аас бараа, бүтээгдэхүүн худалдан авахтай холбоотойгоор цахим залилангийн хэргийн хохирогч болж, сэтгэл санаа болон санхүүгийн хохирол амссан тохиолдол удаа дараа гарсаар байна. Ялангуяа:

- Хэлний бэрхшээлээс болж буруу ойлголцох

- Тоо хэмжээ, хайрцаг сав дутуу ирэх

- Захиалсан бараанаас өөр бараа ирэх

- Чанаргүй, баталгаагүй бараа ирэх

- Мөнгө шилжүүлсний дараа анх тохиролцсоноос буцах, илүү мөнгө нэхэх зэрэг болно.

Иймд БНХАУ-аас цахимаар бараа, бүтээгдэхүүн худалдан авч буй иргэд, аж ахуйн нэгж худалдан авалт хийхдээ сонор сэрэмж өндөртэй,анхаарал болгоомжтой байж, худалдан авах гэрээгээ холбогдох хуулийн дагуу байгуулах, маргаан гарсан тохиолдолд эрх ашгаа хэрхэн хамгаалах, аль улсын шүүхэд хандаж шийдвэрлэхийг заавал тусгах, дансаар мөнгө шилжүүлэхдээ худалдагч компани, байгууллагыг сайтар нягтлан шалгаж, цахим гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

МОНГОЛ УЛСААС БНХАУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу