Caakmedee

Голомт банк бизнес эрхлэгчдэд зориулсан үйлчилгээгээ сайжруулахаар ОУСК-тай хамтран ажиллана

  • Онцлох мэдээ / Мэдээ мэдээлэл
  • 2024/09/14

 

Голомт банкнаас жижиг, дунд бизнесийг дэмжих, бизнесийн уялдаа холбоог сайжруулах, бизнес эрхлэгчдэд зориулсан бүтээгдэхүүн үйлчилгээгээ олон улсын жишигт нийцүүлэн хүргэхэд онцгой анхааран ажиллаж буй. Энэ хүрээнд хэрэгжүүлэх банкны зорилго зорилт, стратегийг дараагийн шатанд гаргахад жижиг дунд бизнесийн үзүүлэх нөлөө, бизнес эрхлэгчдийн оролцоог нарийн тодорхойлох, тэдэнд чиглэсэн өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээ, хөтөлбөрүүдийг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор үйл ажиллагаандаа “Жижиг дунд бизнесийн 3600” үнэлгээг хийлгэхээр Олон Улсын Санхүүгийн Корпорац /IFC/-тай хамтран ажиллах гэрээг байгууллаа.
Гэрээнд Голомт банкны Гүйцэтгэх захирал А.Одонбаатар, Олон Улсын Санхүүгийн Корпорацын Монгол дахь суурин төлөөлөгч Руфат Алимарданов  нар хоёр талыг төлөөлөн гарын үсэг зурсан юм. Ийнхүү гэрээг үзэглэснээр Олон Улсын Санхүүгийн Корпорацын мэргэшсэн зөвлөх баг Голомт банканд ажиллан олон улсын үнэлгээг газар дээр нь хийж, зөвлөх үйлчилгээг хүргэж ажиллахаар болж байна.
 Голомт банк үйл ажиллагаандаа уг үнэлгээг хийлгэснээр жижиг, дунд бизнесүүдэд зориулсан:
  • Бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олон улсын стандартад нийцүүлэн сайжруулна.  
  • Зээлийн бодлого, үйл ажиллагаагаа дүгнэнэ.
  • Supply chain бүтээгдэхүүн болон факторинг үйлчилгээг хөгжүүлнэ.
  • Дижитал бүтээгдэхүүн, технологийн шинэ боломжийг тодорхойлно.  
  • Харилцагчдад хүргэж буй төсөл хөтөлбөрүүдээ сайжруулах боломжтой.
undefined

Голомт банк жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр: Голомт банк тогтвортой хөгжлийн бодлогыг баримтлан бизнесийн үйл ажиллагаагаа явуулахдаа жижиг, дунд бизнес эрхлэгчдийн санхүүгийн хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх олон төсөл хөтөлбөр, арга хэмжээ, сургалтуудыг амжилттай зохион байгуулж, харилцагчдынхаа чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг болох банкны бүтээгдэхүүн үйлчилгээг тасралтгүй хүргэдэг. Энэ хүрээнд бид эмэгтэй бизнесийн ялгарлыг бий болгох “Women Owned” тохирлын тэмдэгтийг 2023 онд зах зээлд амжилттай нэвтрүүлснээс гадна жижиг, дунд бизнес эрхлэгчдэд үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд нь зөвлөн дэмжих зорилготой “Менторшип” хөтөлбөрийг 3 дахь жилдээ хэрэгжүүлж, бизнесийн салбарын манлайлагчдад зориулсан “Business conference” apra хэмжээг жил бүр зохион байгуулсаар ирсэн.
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу