Caakmedee

Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ

  • Мэдээ мэдээлэл
  • 2024/09/24

Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ

 

Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт баг "Хөх өндрийн овоо" гэдэг газар хээрийн түймэр гарчээ. Энэ тухай дуудлагыг өчигдөр 02:14 цагт онцгой байдлын байгууллагад ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн  алба хаагчид 50 км замыг туулан 04:10 цагт очиж, 01:35 цаг ажиллаж унтраасан байна. Урьдчилсан байдлаар хээрийн түймэрт 900 га талбай өртөж шатжээ.

скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу