Монгол-БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан “Хятад орныг танин мэдэх нь” Өвөр Монголын соёлын өдрүүдийг зохион байгуулж байгаа билээ. Уг арга хэмжээ хоёр дах өдрөө үргэлжилж олон олон хүүхэд залуучуудад хүрсээр байна. Тодруулбал Хятадын ном уншлагын танхимыг Хөдөө аж ахуйн их сургууль дээр байгуулж өнөөдөр буюу арван нэгдүгээр сарын 4-ний өдөр нээлтээ хийлээ. Ингэхдээ Хятад орныг сонирхон судалдаг оюутан залуус төдийгүй манай улсад суралцдаг Өвөр Монгол, Хятад оюутнуудад зориулж төрөл бүрийн ном, сурах бичгээр баяжуулсан юм. Нээлтийн ёслолд оролцсон залуус хоёр улсын түүх, соёлын талаар сурч боловсроход илүү дөхөм болж байгааг онцоллоо.
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
Сангийн сайд Б.Жавхлан Ерөнхийлөгчийн хоригтой холбоотойгоор сэтгүүлчдийн асуултад хариуллаа
- 2024/11/21