Caakmedee

Тэнгэрийн аманд бус түмний аманд

  • Нийтлэл
  • 2019/02/21
Төрийн шийдвэр ард түмнээсээ улам л тасраад, алсраад байх шиг. Хууль хэрэгжүүлэгч дээд байгууллагыг дүүргэсэн гишүүд ард түмнээсээ улам л зугтаад байгаа мэт шийдвэрийг гаргаж эхэллээ. 
Энэ бол төрийн ордныг шинэчлэн барих асуудал юм. Анх 2012-2016 онд Ардчилсан нам засаг барьж байхдаа "Нийслэлийн төвийг Сонгинохайрхан дүүрэг рүү шилжүүлнэ" хэмээн ярилцаж байсан. Ингэхдээ энэ дүүрэгт нийслэлийн төв болох газар, дэд бүтэц, эдийн засаг, хүн хүчний асар их нөөц бололцоо бий хэмээн онцолж байлаа. Энэхүү шийдвэрийг ч олон нийт хүлээн зөвшөөрч байсан юм.
Учир нь нийслэлийн хамгийн их иргэнтэйн хажуугаар хамгийн асуудалтай дүүрэгт төрийн ордонг барьчихвал тэр хэсгийн дэд бүтэж сайжирч, утааны асуудал шийдэгдэхэд маш их үүрэг гүйцэтгэнэ хэмээн харж суусан юм. Гэвч гагцхүү төрийн бодлого, хөшүүрэг дутаж энэ асуудал чимээгүй замхарсан.
Харин 2016 онд үнэмлэхүй ялалт байгуулсан одоогийн эрх баригчид буюу Сүхбаатарын талбайд, Төрийн ордны гадаа даарч хөрч, өлсөж цангаж, нойр хоолоо үл анзааран байж М.Энхболдыг унагасан нөхөд ард түмнээсээ тасарсан амьдарлаа баталгаажуулж Төрийн ордныг Их тэнгэрийн аманд барина гэнэ. Өөрөөр хэлбэл, энэ хэд маань хамгаалалтын бүрхүүлээ бүрдүүлэх бодолтой явна. Төрийг ордон Их тэнгэр рүү нүүвэл тусгай хамгаалалттай бүсэд нэвтэрч эсэргүүцлээ илэрхийлэх боломжгүй болно. Сүхбаатарын талбайгаас мянга чарлаад Их тэнгэрийн аманд хүрэхгүй л болов уу. Тэндээ дүлий дүмбэ оргиод мэлзээд суухад амар гэж бодсон бололтой. 
Хотынхоо захад, ард түмнийхээ дунд зоригтой ор л доо, дарга нар аа. Юунд нь цэрвээд байдаг юм бэ? Хүсч, шунаж байж олж авсан эрх мэдлээ зөв зүйлд зориулахаас ажлаа эхэлбэл олон нийт таныг үнэлнэ. Харин шинэ цагийн төрийн "язгууртнууд"-ын эрх ямбыг хангахад эрх мэдэл, татвар төлөгчдийн мөнгийг зарцуулбал тэр хэрээр олны итгэлийг алдана шүү дээ. Тиймээс Төрийн ордныг тэнгэрийн аманд бус түмний аманд сүндэрлүүлэх нь зүйтэй бизээ.
Төрийн ордны барилгыг газар хөдлөлтөнд тэсвэргүй хэмээх дүгнэлтийн МХЕГ-аас гаргаж байжээ
Тэгвэл Төрийн ордныг газар хөдлөлтөд тэсвэргүй талаарх дүгнэлтийг 2016 онд МХЕГ-аас гаргаж байжээ. Тодруулбал, МХЕГ-аас Төрийн ордны барилга байгууламжийг 2000 онд паспортжуулсан. 1951, 1961 оны өргөтгөлийн барилгууд нь газар хөдлөлтийг тэсвэрлэж чадваргүй, 1981 оны өргөтгөлийн барилга нь одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа норм дүрмийн зарим шаардлагыг хангахгүй гэсэн үнэлэлт гарган, яаралтай арга хэмжээ авах тухай албан бичгийг ЗГХЭГ-т хүргүүлж байсан аж. 
Энэ дагуу тухайн үеийн УИХ-ын дарга З.Энхболд УИХ-аас тогтоол гаргаж, гамшгаас хамгаалах тухай хуулийн биелэлтийг хангах, хэрэгжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд арга хэмжээ авч ажиллахыг ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэгт даалгаж байжээ. 
Мөн тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг тухайн үеийн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга М.Сономпил, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Баярсайхан нарт даалгаж байсан аж. 
МХЕГ-аас гаргасан дүгнэлтийн дагуу УИХ-ын дарга З.Энхболд Төрийн ордонг шинэчлэн барих УИХ-ын тогтоолыг гаргаж байсан ч тогтоол гарснаас хоёр сарын дараа сонгуулийн дүнгээр УИХ, Засгийн газар солигдсон учир энэхүү тогтоол биелэгдэж чадаагүй өнөөдрийг хүрчээ. 
Өдгөө Төрийн ордныг хаана барих тухай асуудал нэлээн яригдаж байгаа гэнэ. Эх сурвалжийн мэдээлсэнээр иргэдийн хүсэлтийн дагуу Баянхошуунд барихаар яригдаж байгаа аж.
Нүүлгэх шалтгаан
Мэдээж дээрх баримт нүүлгэх нэг шалтгаан нь болж өгч байна. Хоёрдугаарт, Замын түгжрэл багасаж, зам хааж ямбалах нөхөдгүй болно. Өнгөрөгч сараас эхлэн зам хааж ордны нөхдүүд гэр лүгээ харьдаг болсонг хэдэнтээ харлаа. Тэд л гэртээ түгжрэлгүй явж байвал ард түмэн хамаагүй болж цагаандаа гарчээ. Ордоноос гадаад хэргийн яамнаас их тэнгэрийн ам руу гарах зам нээлттэй байгаа нь тун хачин. Хотын төв зам болох 13-р хорооллоос багшийн дээдээс талбай хүртэл замыг цагдаа нар хааж шулуун явуулахгүй. Өөрөө хэлбэл, түгжрэлгүй байхад замаа хааж төрийн ордноос сайд дарга нар аа явуулах гэж ийм зохицуулалтыг хийдэг болж. Замын цагдаагаас асуухаар замын түгжрэлийн ачааллыг бууруулах зорилгоор авч буй арга хэмжээ гэдэг. Нийтийн тээврийн жолооч нар ажил тарах үеэр дарга нараа явуулах гээд л энэ замыг хаадаг юм. Түгжрэл бол мөлхөөд явсаар гайгүй болдог хэмээн учирлаж байлаа. Зөвхөн энэ замаар жишээ авлаа. Төрийн ордоноос их тэнгэрийн ам явах хүртэл өчнөөн замаар дамжин гарна. Саяханаас дээрх замыг Ерөнхийлөгчийн зам гэж нэрлэдэг болсон байна. Түүнийг гэртээ харих гээд зам хаалгадаг болж хэмээн хошигнох болж. 
Б.Учрал
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу