Өчигдөр буюу хоёрдугаар сарын 17-ны өдөр Торонтогийн нисэх буудалд онгоц хөмөрч, найман зорчигч гэмтэж бэртжээ.
Тодруулбал, Канадын зүүн хэсгийг дайрсан хүчтэй цасан шуурганы улмаас "Delta air lines" компанийн 80 зорчигч тээвэрлэж явсан онгоц хөмөрч, найман зорчигч бэртэж гэмтсэн байна. Тэдний гурвынх нь биеийн байдл хүнд байгаа бөгөөд нэг нь хүүхэд байсан талаар холбогдох албаныхан мэдээлжээ. Мөн хүний амь эрсдээгүй бөгөөд бэртсэн зорчигдод шаардлагатай бүх тусламжийг үзүүсэн гэж CBS мэдээллээ.